Төмөр замд 115 тэрбум ам.доллар, авто болон усан замд 257 тэрбум ам.доллар, нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад 13 тэрбум ам.долларыг ойрын жилүүдэд зарцуулахаар болсон талаараа БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопэн мэдэгдлээ.
Сайдын мэдэгдсэнээр зүүн хойд зүгт орших Ляонин, Гирин хотуудыг дайрах суман галт тэрэгний бүтээн байгуулалтыг ажлыг Дээд зөвлөлөөс батлан, хэрэгжүүлж эхэлсэн гэжээ. Өртөг нь 10,3 тэрбум ам.доллар болж байга аж. Мөн төмөр замын хоёр шугамын нэг нь Монгол улс болон БНХАУ-ын Нинся-Хуэйскийн автономит улстай холбогдоно гэв. Монгол улсын аль төмөр замтай холбох талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй ч үүнд 7,8 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
БНХАУ 2019 онд зам, тээврийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр бараг 460 тэрбум ам.доллар зарцуулж, 8000км төмөр зам, 330 мянган км автозам, 385км усан онгоцны суваг болон таван онгоцны буудал бүтээн байгуулжээ.
Эх сурвалж: “Коммерсант”