СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иран улсад 5,1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Иран улсын Бушер цөмийн цахилгаан станцын ойролцоо 5,1 магнитудын хүчтэй газар хөдөлснийг мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн голомт цөмийн станцаас зүүн тийш 53 км-т бүртгэгджээ. Уг цахилгаан станц нь Персийн булан дахь Ираны өмнөд эрэгт байрладаг байна.

Орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө 05 цаг 23 минутад, хөрсний гүний 38 км-т газар хөдөлжээ. Ираний төрийн мэдлийн агентлагаар энэ талаар хараахан мэдээлээгүй ба АНУ-ын газарзүй судлалын газраас газар хөдлөлтийн тухай мэдээллийг илгээсэн байна.

Бушер цөмийн станц үүнээс ч хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй гэж үздэг байна. Тус улсад 2003 онд Бушерын цөмийн цахилгаан станцын ойролцоох Бам хотод 6,6 магнитудын хүчтэй газар хөдөлж 26,000 хүн амиа алдсан юм. Тухайн жилд Бушерын цөмийн станцад ямар нэг хохирол учирж байгаагүй ажээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.