АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англин, Австрали, Канад зэрэг орон орны уран бүтээлчид ажилласнаар Монголд холливуд хэв маягийг "үнэртүүлж" байгаа юм
Найман орны уран бүтээлчид хамтран тоглосон "The Mongolian Connection" уран сайхны кино өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Мөн тус кино Казахстан улсад өчигдөр нээлтээ хийн кино театруудаар гарч эхэлсэн юм. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англин, Австрали, Канад зэрэг орон орны уран бүтээлчид ажилласнаар Монголд холливуд хэв маягийг "үнэртүүлж" байгаа юм.
Киноны гол дүрд Б.Амарсайхан, Kaiwi Lyman, Sanjar Madiev, Б.Цэцэг нар тоглож байгаа бол дүрүүдэд, Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, найруулагчаар Drew Thomas, ерөнхий зураглаач Josua Fischer, зураглаач George Ballenger, тулааны найруулагчаар Loyd Bateman зэрэг уран бүтээлчид ажилласан байна. Киноны зураг авалтын 15 хувийг АНУ-д хийсэн гэдгээрээ онцлог юм.