Казактсан улсын Бек Эйр компанийн онгоц өнөөдөр өглөө Алматы нисэх буудлаас хөөрөөд удалгүй осолдсон болохыг мэдээллээ. Осолдсон онгоцон дотор 100 гаруй хүн байжээ. Онцгой байдлын түргэн тусламжийн багийнхан хэргийн газарт ажиллаж байгаа ба одоогоор долоон хүн амь үрэгдсэнийг мэдээлжээ. Ослоос хэдэн хүн амьд үлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Амьд үлдсэн хүмүүсийг аврах ажил үргэлжилж байна.
Бек Эйр нислэгийн компанийн онгоц Казакстаны Алматы хотоос нийслэл Нурсултаныг чиглэсэн байжээ. Алматыгийн нисэх буудлаас онгоцон дотор 95 зорчигч, нислэгийн багийн таван гишүүн байсан гэж мэдээлжээ. Орон нутгийн цагаар 07 цаг 22 минутад онгоц өндрөө алдсан ба хоёр давхар барилга дээр унаж осолдсон гэв.
Ослын шалтгааныг тусгай хороо шалгаж эхлэх юм байна. Бек Эйр нь 1999 онд үүсэн байгуулагдсан VIP нислэгийн үйлчилгээ эрхэлдэг ажээ. Тус компанийн онгоц 2013 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр осолдож 20 хүн хүн амиа алдаж байсан юм байна.
Эх сурвалж: www.bbc.com