СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-12-26

Олон Улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд Монгол сурагчид багаараа түрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд багаараа амжилттай оролцож, аваргын цом авсан сурагчдыг өрөөндөө хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэн амжилт хүсээд гарын бэлэг өгөв.


байна. Тус тэмцээнд .

Тэмцээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймгийн 6-14 насны сурагчид амжилттай оролцсон бөгөөд дээд түвшний оноог Хөвсгөл аймгийн Түнхэл тосгоны ЕБС-ын наймдугаар ангийн сурагч н.Тэргэл авсан байна. 

Ерөнхий сайд оюун ухааны чадвараа хөгжүүлээд зогсохгүй эх орноо төлөөлж Олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг мандуулж, монгол хүний оюуны чадамжийг дэлхийд харуулж, хичээл зүтгэл гаргасанд хүүхдүүдэд талархал илэрхийлж улам их амжилт хүслээ. Мөн эдгээр хүүхдийг бэлтгэн сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлж буй багш нарт талархан, бахархаж байна гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.