СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн банк 2020 онд 30 сая долларын зээл олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, экспортыг илүү өрсөлдөөнтэй болгон төрөлжүүлэх гол арга замуудыг Дэлхийн банк энэ онд онцолж байсан билээ. Энэ хүрээнд Уг төсөл нь 2020 оноос хэрэгжих бөгөөд малын эрүүл мэнд, бүтээмжийг дээшлүүлэх, сонгосон газар нутаг дахь зорилтот үнэ цэнийн хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мах болон сүүн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд туслах аж. Эдгээр  малчин махан болон сүүн  бүтээгдэхүүний орц, гарц, бүтээмж доогуур  мөчлөгийн занганд оршин байна.

Мал амьтны өвчлөл, хүнсний эрүүл ахуй, шим тэжээл хангалтгүй байдалтай хавсраад махан болон сүүн бүтээгдэхүүний гарц, чанарыг хязгаарлаж иржээ. Монгол Улс бүс нутаг дахь мах импортлогч хамгийн том зах зээлүүдэд ойр байгаа хэдий ч дээрх шалтгаануудын улмаас махны экспортлох боломжийнхоо дөнгөж 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер, суурин төлөөлөгч Андрей Микнев “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж нь уг салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол түлхүүр нь юм. Үнэ цэнийн гинжин хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын эрүүл мэндийг сайжруулж, салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь эдийн засгийн төрөлжүүлэх, ажлын байр бий болгох, хөдөө орон нутагт орлого нэмэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад тус дэм үзүүлнэ” хэмээн онцолжээ. Мөн мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, хилийн заагт буюу хил дамнасан малын өвчлөлгүй бүс байгуулахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ хүрээнд мал эмнэлгийн ерөнхий газарт малын өвчлөлийг хянах, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг дэмжих юм. Түүнчлэн мал эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлж  сайжруулахад нь туслалцаа үзүүлэх ач холбогдолтой. Үүнээс гадна уг төсөл нь бүтээгдэхүүн нийлүүлэгч болон боловсруулагч хоорондын түншлэлийг  дэмжих замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, зах зээлийн шаардлагыг хангахуйц түвшинд хүрсэн мал аж ахуйн бүтээгдэхүүний тоог  нэмэгдүүлнэ. Түүнчлэн төсөл нь гарч болзошгүй хямрал, онцгой байдлын үед яаралтай хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх юм байна. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлэх юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.