СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Норвегийн гүнжтэй гэрлэж байсан зохиолч амиа егүүтгэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Норвегийн хаан тавдугаар Харалдын хүргэн байсан зохиолч Ари Бен 47 насандаа амиа егүүтгэн, таалал төгссөнийг эх сурвалжууд мэдээлжээ. Ари Бен нь хааны ганц охин, ууган хүүхэд гүнж Марта Луйзтай 2002 онд гэрлэж, хоёр жилийн өмнө буюу 2017 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.

. Тэрээр хэд хэдэн роман тууж, жүжгийн зохиол бичсэн нэр хүндтэй зохиолч байжээ.

Хаан тавдугаар Харалд болон хатан Соня нар гүн эмгэнэл илэрхийлж “тэр бол манай гэр бүлийн чухал хэсэг байсан бөгөөд бидний халуун дулаан, сайн сайхан дурсамжууд хамт үлдсэн. Зээ нар маань хайртай ааваа алдлаа” хэмээн мэдэгджээ.  Ноён Ари Бен Дани улсад төрсөн ба түүний ээж гүнж Луйзын физик эмчилгээг хариуцсан асрагч байсан тул хосын гэрлэлт тухайн үедээ олны анхаарлын төвд орсон юм.

Ээжээрээ дамжуулан танилцаж, гүнжтэй хамт амьдрах хугацаандаа Мауд, Лиа, Эмма гурван охинтой болжээ. Тэд 2017 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахаасаа жилийн өмнө тусдаа амьдарч эхэлсэн байна. Салах тухайгаа олон нийтэд мэдэгдэхдээ гүнж Луйз “бид хүүхдүүдээ аюулгүй авч явах завиа удаан хадгалж, хамгаалж чадаагүйдээ гэм буруутай мэт санагдаж байна” гэж хэлж байжээ.

 

 

Тэдний салалтын дараа Бен Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслолын концертын үеэр Холливудын жүжигчин Кевин Спэси түүнийг өдөж, ширээн доогуур тэмтэчсэн хэмээн буруутгаж байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.