Хангарьд ордонд өнөөдөр /2019-12-26/ 14:00 цагаас НИТХ-ын ээлжит XXX дугаар хуралдаан хуралдана. Уг хуралдаанаар "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох аж
НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал "Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай олон ажил хийсэн. 700 гаруй зуух буулгасан. 200 гаруй айл өрхийн янданг буулгасан. Тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаанд холболоо. Байгальд ээлтэй технологийг нэвтрүүлээ. 78 300 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож чадсан.
Сайжруулсан шахмал түлшийг хоёр үйлдвэрт 12 шугамаар үйлдвэрлэж байна. Саяхан гурав дахь үйлдвэр ашиглалтад орсон.
Нийслэл хот хоногт 2200-2700 тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг. Өдөрт 3100-3600 тонн түлш түгээж байна.
Орчны бохирдыг бууруулах үндэсний хорооны шийдвэрээр 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй сайжруулсан түлшийг нэгдүгээр сараас 11 900 гаруй айл өрхөд нэг удаа нэг тонн түлш тараах гэж байна.
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 250 сая төгрөгөөр 1660 айл өрхөд сайжруулсан түлш өгнө. 240-оос доош оноотой 13 000 айл өрхийг сайжруулсан түлшээр хангана. Үлдсэн 12 мянга гаруй айл өрхөд үнэгүй сайжруулсан түлшийг картын системээр олгоно. Уг түлшний мөнгийг "Тавантолгой түлш" компанид шилжүүлэн 7 хоног болгон картанд нь 6 шуудай түлш үнэгүй авах эрх шилжүүлнэ" гэлээ.