СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-12-26

ДЭМБ: Улаан бурхан өвчний тархалт дэлхийн олон оронд газар авахаар байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

.  Тюмен мужид одоогоор улаан бурхан өвчний 21 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Оренбург болон Якутад энэ өвчнөөр халдварласан хүний тоо тодорхойгүй байгаа бөгөөд зөвхөн хүүхэд төдийгүй насанд хүрэгчид ч улаан бурхан туссан аж.

Оросын хэрэглэгчийн хяналтын газраас улаанбурхны халдвар  Узбекстанаас дамжин орж ирсэн гэж  таамаглаж байна.  Улаан бурхны тархалт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил харьцангуй өндөр байгаа.

. Тус байгууллагын  мэдэгдсэнээр, уг халдварт өвчнөөр Европ тивд 21 гаруй мянган хүн халдварлаад байгаа аж.

Энэ өвчний халдвар авсан хамгийн олон тохиолдол Румын, Итали болон Украинд бүртгэгдсэн байна. Учир нь, Европт бүртгэгдсэн улаан бурхны халдварын 72 хувь нь буюу 15 мянган тохиолдол тус гурван улсад бүртгэгдсэн гэнэ.

Түүнчлэн . Улаан бурхан нь амьсгалын замаар, шүлсээр дамжин халдварладаг өвчин юм. Найтаалгах эсвэл ханиах үед энэ өвчний вирус агаарт маш хурдтай тархдаг бөгөөд халдвар авснаас хойш 10 хоногийн дараа бие дээгүүр улаан юм туурах, өндөр халуурах зэргээр анхны шинж тэмдэг  илэрдэг. 

Халдвар авсан хүмүүс ерөнхийдөө гурван долоо хоногийн дотор эдгэрдэг боловч дархлаа сул, тураалтай хүүхдүүд энэ өвчин туссан тохиолдолд уушгины хатгаа тусаж, хараагүй болох цаашилбал амь насаа алдах аюултай. Жил бүр дэлхийн хэмжээнд хоёр сая орчим хүн уг өвчний улмаас амиа алддаг байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.