СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Лхагважаргал: Замын цагдаатай маргасан иргэнийг 250 мянган төгрөгөөр торгосон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Тус хурлаар орон нутгийн замд гарсан ноцтой осол, хэрэг, цагдаагийн алба хаагчидтай холбоотой олон нийтийн сүлжээнд тавигдсан видео дүрс бичлэг болон E Police апплейкшн, шинэ жилийн баярын өдрүүдийн хөдөлгөөн зохицуулалтын талаар иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээлэл хүргэлээ.

ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б. Лхагважаргал:

ТЦА нь бусад цагдаагийн байгууллагатайгаа хамтран Улаанбаатар хот руу ордог бүх замууд дээр тогтмол хяналт тавьж ажилладаг. Ингэснээр Улаанбаатар хот руу гарал үүслийн бичиггүй мах махан бүтээгдэхүүн бусад зүйлсийг хууль бусаар оруулах зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулдаг.

Иргэдээс сүүлийн үед хот руу орж гарч байгаа машиныг цагдаагийн байгууллага шалгах нь зөв үү буруу юу гэдэг асуудлыг тавих боллоо. Мал амьтны тухай хуульд заасны дагуу малын мах, малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж яваа хүн бүхэн их бага хэмжээнээс үл шалтгаалан гарал үүслийн бичигтэй байх ёстой. Хот орж байгаа бүх машиныг шалгах нь зөв. Гэхдээ шалгалтыг хийж буй цагдаа нар иргэдтэй зүй зохистой харилцах, үл тоох хандлага гаргахгүй байх, шаардлагагүй бичиг баримтыг нэхэх зөрчил гаргахгүй байх ёстой. Ийм зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчийг шалгаж байгаа. Тухайн албан хаагчид ямар хариуцлага тооцсоноо эргээд мэдээлэх болно.

Хэд хоногийн өмнө Тэнгис кино театрын орчимд зогсоолын бус газарт машинаа байрлуулсан иргэн хууль ёсны шаардлага тавьсан цагдаатай маргаж буй бичлэг олон нийтэд ил болсон. Төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул тухайн иргэнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 250 нэгж буюу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Явган хүний зам хааж машинаа байрлуулсан зөрчилд нь 20 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан.

ТЦА-ны хурандаа Б.Батболд:

2019 онд нийт 21000 зөрчлийн мэдээлэл манай замын хөдөлгөөний удирдлагын төвийн сервер дээр ирсэн. Бид үүнээс 11000 зөрчилд хариуцлага тооцож, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрийн хаягаар илгээсэн. Улаанбаатар хотод 100 орчим цэгт замын хөдөлгөөний хяналтын цэг ажиллаж байгаа. Эдгээр цэг маань бүрэн хяналт тавьж хүчрэхгүй байгаа учраас жолооч жолоочоо хянах E Police аппликэйшнийг бид нэвтрүүлээд байгаа. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу бид бүхэн замын хөдөлгөөний зөрчил мэдээллийг бүртгэн авч хариуцлага тооцох болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.