СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-12-26

LIVE: МоАХ-ны анхдагчид "Шинэ нам"-д элсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

1990 онд Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалд оролцож явсан МоАХ-ын анхдагчид өнөөдөр /2019-12-26/ олон нийтэд хандлаа. Тэд өнөөгийн ардчиллын тогтолцоонд сэтгэл хангалуун бус явдгаа илэрхийллээ

Монголын ардчилсан холбооны гишүүн н.Батсайхан: Бид 1990 онд Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалд оролцож байсан хүмүүс. Энэ үед бид нийгмийн шударга ёсны төлөө  тэмцэж, тэр ч хирээрээ аж амьдрал, ажил төрлөөрөө хохирч үлдсэн. Би гэхэд л төмөр замын автобаазын жолооч байсан ч ажлаасаа хөөгдсөн. Ажлын газраас өгсөн Сансарт байх 3 өрөө байрнаасаа ч хөөгдсөн. Над шиг мянга мянган хүмүүс ардчилсан хувьсгалын тэмцэлд оролцож ингэж л хохирсон.

Тухайн үед Ардчилсан хувьсгалын тэмцлийн толгойлогч С.Зориг нар "Нэгдүгээрт: Улс орны эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, дөрөвдүгээрт хувь хүний эрх ашиг байх ёстой" гэж тунхаглаж байсан.

Гэтэл өнөөдөр эсрэгээрээ эргэж Нэгдүгээрт хувь хүний эрх ашиг тавигдаж эхэлсэн байна. Хоёрдугаарт намын эрх ашиг тавигдаж байна. 30 жилийн хугацаанд улс төр эдийн засгийн байдал эсрэгээрээ хөгжжээ.

Бид өчигдөр /2019-12-25/ нэгдэж нийлж, хурал хийгээд нэгэн уриалга гаргалаа.

Ардчилал гажуудсан байна. Тийм учраас 1990 оны хувьсгал тэмцэлд оролцож байсан хүмүүс нэгдэж шударга ёсыг тогтоохын төлөө тэмцье. Ингэхдээ "Шинэ нам"-ыг дэмжиж ажиллая гэсэн зорилго тавьлаа.

Монголын ардчилсан холбооны гишүүн н.Батжаргал: МАНАН бүлэглэл үүсч, 30 жил төрийн эрхийг хамтран барилаа. С.Зориг агсан нарын тодорхойлолтын яг эсрэг улс орныг хөгжүүллээ. Бид ийм ардчиллыг хүсээгүй. УИХ бол шоронд сууж байх ёстой гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай, хорогдох газар болсон байна гэж нэгэн УИх-ын гишүүн хэлсэн нь үнэн болжээ.

Иймд иргэд та бүхнийг нам харгалзахгүйгээр Шинэ намыг дэмжин ажиллахыг уриалж байна гэлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.