ОХУ-ын нийслэл Москва хотод энэ мягмар гарагт цаг агаар онцгой дулаан буюу агаарын температур цельсийн +6,2 хэмийг заажээ. Энэ нь жилийн өдийд хамгийн дулаан цаг агаар болон бүртгэгджээ. Жил бүрийн өдийд -6-15 хэм хүртэл хүйтэн байдаг нийслэл хотод энэ жил ер бусын дулаан байгааг эх сурвалжууд онцолж, эрт дулаарснаас хавар цэцэглэдэг яргуй дэлгэрч байгаа талаар цахим орчинд шуугих болсон.
Шинэ жил, зул сарын баяраар үзэсгэлэнт Москва цагаан цасанд хучигдаж өвлийн өнгөөр гоёдог. Гэтэл энэ жил цасгүй бөгөөд гудамж талбайд өлгөсөн гэрэл чимэглэлүүд төдийлөн ялгарч харагдахгүй дүнсийн харагдаж байна хэмээн CNN агентлагийн сурвалжлагч бичжээ.
Тэр бүр цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал хэмээн авч үзээд байдаггүй Оросын Засгийн газрын хувьд дэлхийн цаг уурын хямрал хаяанд ирснийг энэ жил Москва хотод мэдрүүлж байна хэмээн эх сурвалжид дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр хийдэг хэвлэлийн хурал дээр сэтгүүлчийд цаг агаарын өөрчлөлтөөс үүдэх эрсдлийн талаар хөндөж байв. Энэ талаар хариулахдаа Оросын төрийн тэргүүн байгалийн араншинг дагаж цаг агаар дулаарч байна, гэхдээ үүнийг өөрчлөхөд хүн төрөлхтөн хүчтэй нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй хэмээн ярьжээ.
ОХУ цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд нэгдсэн байдаг ч идэвхтэйгээр цаг уурын хямралын эсрэг үйл ажиллагаа явуулж буй эсэх нь эргэлзээтэй, удаашралтай хэмээн шүүмжилдэг. Өвлийн улирлаас гадна өнгөрсөн зун Оросын олон хот хэт халуунаас үүдэж ойн түймрийн утаанд хучигдсан.
Оросын Үнэн алдартны шашинтнууд зул сарын бараа нэгдүгээр сарын 7-ны өдөр тэмдэглэнэ. Ихэвчлэн цалин цагаан цасанд баяраа тэмдэглэдэг ч энэ жил хаврын урь орсон үед баярын өдрүүд үргэлжлэх юм байна. Цаг уур судлаачид энэ оныг дуустал Москва хотод цас орох шинж ажиглагдаагүй хэмээн урьдчилан мэдээлжээ.
Эх сурвалж: www.cnn.com