СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-12-26

Ажлаасаа чөлөөлөгдсөн ТБНД нар элчин сайдад "горилогчид" аж

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн нарын ажлаас нь чөлөөлжээ. 

Тэднийг ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр хуулийн дагуу 6 сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэж яригдаж байгаа ч арай өөр хувилбар бас бий аж. 

БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы хувьд аль нэг хөгжингүй орны Элчин сайдаар томилогдохоор яригдаж байгаа учраас ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бол БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэлийн хувьд БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдохоор "горилж" буй аж.

Харин ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэнгийн хувьд албан тушаалын дараагийн "горилгоо" бус түүний оронд өөр хүн дэвшүүлэх болсон тул "өөрийн хүсэлт" нэрийн дор үүрэгт ажлаас нь чөлөөлж буй. 

Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ээс өмнө тухайн оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй төрийн жинхэнэ албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Өнгөрч буй оны сүүлчийн Засгийн газрын хуралдаан өчигдөр /2019-12-26/ болж дээрх гурван эрхмээс өөр хүн ажлаасаа чөлөөлөгдөөгүй юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.