СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Крымийн гүүрээр галт тэрэг анх удаа зорчлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Х.ОЮУНБОЛД

Санкт-Петрбург-Севастаполийн чиглэлд зорчигчдод зориулсан анхны галт тэрэг Крымийн гүүрийн төмөр замаар явж өнгөрсөн гэж төмөр замын байгууллагын сэтгүүлч галт тэрэгнээс мэдээлсэн байна.  Гранд  экспресс үйлчилгээ компанийн үйлдвэрлэсэн “Тавриа” галт тэрэг  энэ сарын 23-нд орон нутгийн цагаар 14:00 цагт Санкт- Петрбургээс хөдөлсөн байна. 

Энэ төмөр замын нээлтэд ерөнхийлөгч Владимир Путин оролцжээ. Харин  автомашинд  зориулсан замд зориулсан 19 км-ийн урттай гүүрийг өнгөрсөн жилийн тавдугаар сард нээсэн аж. Крым нь Киевийн Засгийн газрыг хүчээр түлхэн унагаасны хариуд  2014 оны гуравдугаар сард  иргэдийнх нь 96 гаруй хувь нь дэмжсэн олон нийтийн санал асуулга явуулсны дараа Украинаас салж ОХУ-д нэгдсэн юм. Харин Украины эрх баригчид Крымийг түр эзлэгдсэн газар нутаг гэж үздэг байна. Москвагийн зүгээс олон удаа Крымийн иргэд ардчилсан, олон улсын хуульд нийцсэн аргаар болон  НҮБ-ын дүрмийн дагуу санал хураалт явуулж ОХУ-д нэгдсэн гэж мэдэгдэж байжээ. Ерөнхийлөгч Владимир Путин Крымтэй холбоотой асуудлыг нэгмөсөн шийдвэрлэсэн гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.