СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2018-10-20

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Шилдэг оюутанд олгох .

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

.

Тэтгэлэгийн журамтай эндээс танилцана уу.

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас чадвараараа онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна. 

Мэдүүлэгийн загварыг холбоосоор авна уу. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.