СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Салхитын ордоос авлига авсан шүүгч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 Салхитын мөнгөний ордын маргааныг шийдэхдээ "Ш.Мөнгөншагайг "Жи Фи Эф" компаний 60 хувийн хувьцааг эзэмшигч мөн" гэж тогтоосныхоо төлөө авлигал авсан гэх 6 шүүгч, тэдэнд авлига авахад нь зуучилсан өмгөөлөгч, Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч, Дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга тэргүүтэй 10 гаруй хүний авлигын үйлдлийг АТГ-аас мөрдөн шалгалт явуулж хөдлөшгүйгээр нотолсон юм.

Салхитын ордоос авлигал авсан хэрэгт холбогдсон 6 шүүгч нь Улсын дээд шүүхийн шүүгчид нь Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар юм.

Тэдэнд авлига зуучилсан гол хүн нь Ганц худаг дахь урьдчилан хорих төвд амиа хорлосон Шүүгч асан Л. Бямбаа байсан юм. Эдгээр 6 шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан эмчилгээ хийлгэх нэрээр БНСУ-ыг гэр бүлийн хамт зорьсон ч өнгөрсөн 9-р сараас хойш Монголд ирээгүй. Иймээс уг хэргээс Ц.Амарсайханы холбогдсон хэсгийг тусгаарлан, үлдсэн шүүгчдийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эх сурвалж. Сэтгүүлч Б.Отгон

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.