СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-26

Шинэ жилийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Арванхоёрдугаар сарын сүүлчийн долоо хоногийн цаг агаарын мэдээ

Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хүйтэн салхитай байх аж. Арванхоёрдугаар сарын 25-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим, 27-нд нутгийн хойд, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар цас орно.

25, 26-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд  нутгийн зарим газраар 12-14м/с, 28-нд говь болон зүүн аймгуудын нутгаар 14-16м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Энэ сарын 27-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.