Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 хороололд “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийн автобусанд гал гарсан байна. Дээрх автобусны арын моторын хэсэг шатсан бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газраас шуурхай арга хэмжээ аван галыг унтраажээ. Дээрх явдал өнөөдөр 15.00 цагийн үед болсон бөгөөд зорчигч бэртэж гэмтсэн зүйл байхгүй хэмээн НОБГ-аас мэдээлсэн юм. Мотор шатсан автобусны хувьд “Сутай буянт” ХХК-ийн эзэмшлийнх байсан бөгөөд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүйгээс дээрх хэрэг үүссэн байхыг үгүйсгэхгүй ажээ.