СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Цогтбаатар: Элчин сайд А.Баттөрд хилийн хориг тавьсныг бид өчигдөр л мэдсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас оффшор бүсэд мөнгө угаасан гэх хэрэгт шалгагдаж байгаа Элчин сайд А.Баттөрд хариуцлага тооцох эсэх талаар тодруулга авлаа.

 

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: 

-Тамхины асуудалтай холбогдуулад Европт байгаа бүх Элчин сайдын яамдад шалгалт хийж байгаа. Хууль хүчний байгууллагууд байж болох бүх зөрчлийг илрүүлэхээр ажиллаж байна. Европт хөдөлж байгаа машин болгон дээр хяналт тавьж байгаа. Энэ хүрээнд янз бүрийн үр дүн гарч байгаа байх гэж бодож байна.

Элчин сайд А.Баттөрийн талаарх мэдээлэл мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир бидэнд бүрэн мэдээлэл өгөөгүй. Бид ч хууль хяналтынханд саад болохгүйн тулд нарийн учрыг асууж, тодруулаагүй. Хил давах эрхийг хязгаарласан талаарх мэдээллийг бид өчигдөр л авсан. Шүүхээр шийдэгдээгүй учир эцэслэсний дараа хариуцлагын асуудал ярих байх. Зөөлөн хандах тухай ойлголт байхгүй. Ямар үндэслэлээр хилийн хориг тавьсан гэдгийг ч бидэнд хэлээгүй. Ер нь бид дипломат албыг чанаржуулахын тулд боловсон хүчний бодлогыг нэлээд холоос, сургуулиас нь бэлтгэх бодлого барихаар төлөвлөж байна. Ялангуяа олон улсын хуульч нарыг бэлтгэх шаардагатай.
Одоо хугацаа нь дууссан арваад элчин сайдыг томилох асуудал яригдаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.