СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-25

"Дэлхийн ур чадварын тэмцээн- 2021" бэлтгэл ажил эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

- HRD Korea байгууллагын дарга, менежер, K-Star төслийн төслийн менежер мужаан, өрөг, сантехникийн эксперт багшийн хамт 12-р сарын 23-24 ны өдрүүдэд “Монгол ур чадвар-2019” багийн амжилт болон сайжруулах шаардлагатай зүйлсийг дүгнэн ярилцахаар 2 хоногийн сургалтыг зохион байгуулж байна -

ХНХЯ-ны МБСБХЗГ-ын дарга А.Халиунаа хурлыг нээж, 2019 онд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын багийн гагнуурын мэргэжлийн амжилтыг онцолж, дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

Сургалтын үеэр дараах илтгэлүүд тавигдана:
1. K Star төслийн менежер “Монгол ур чадвар тэмцээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”
2. “Монгол ур чадвар баг-2019”-ыг хариуцан ажилласан МБСТ нь “Казаны тэмцээн дэх “Монгол ур чадвар” багийн оролцоо, SWOT шинжилгээ, “HRD Korea”-тай хийх дараагийн хамтын ажиллагаа”
3. Мужаан, өрөг, цахилгаан гэсэн 3 мэргэжлийн үндэсний тэмцээний даалгавар боловсруулах кэйс ажил

Сургалтын үр дүнд “Монгол ур чадвар тэмцээн-2020”-ын товыг гаргаж, “Дэлхийн ур чадварын тэмцээн-2021”-д HRD Korea-тай ямар байдлаар хамтран ажиллах, хэрхэн яаж бэлтгэл хийх зэрэг асуултуудын хариулт тодорхой болгох аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.