СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-12-25

Согтуу жолооч урд шөнө дуудлагад явж байсан түргэний машиныг мөргөжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

2019.12.24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 390 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 324-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж. 

Урд шөнө буюу 2019.12.25-ны шөнийн 01.00 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлджээ. Түргэн тусламжийн автомашин дуудлагад явж байсан аж.

Согтуу жолоочоос болж хүний амь нас, эрүүл мэнд хохирох цаашлаад бусдын амьд явах эрх зөрчигдөх ноцтой үр дагавартай тул иргэд жолооч та бүхэнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой.

Нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх түргэн тусламжийн 1 автомашин эвдрэл гэмтлийн улмаас тодорхой хугацаанд үйлчилгээнд гарч чадахгүй нөхцөл байдал бий болжээ. Хуульд зааснаар уг ослоос үүдсэн хохирлыг төлүүлж, жолоочийн эрхийг нэг жилээр хасах юм байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.