СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-25

БНСУ-ын шинэ Элчинг ГХ-ны сайд, дэд сайд нар хүлээн авч уулзав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг ИЖБ-ээ барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар түлхүү ярилцжээ.

Мөн Шинэ Элчинг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, цаашид хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ойлголцолд суурилсан Стратегийн түншлэлийн харилцааны эрчийг бууруулалгүй улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа Дэд сайд онцолжээ.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өндөр түвшинд бүхий салбарт амжилттай хөгжиж буй Монгол, Японы Стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолжээ.

Мөн тэрээр 2020 оны Олимпийн болон Паралимпын наадамд хоёр орны тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.