Өнгөрсөн пүрэв гарагт Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олдсон юм. Тэгвэл гурван өдөр дараалан дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн хажууд дулааны шугамын худагт 60 настай, эрэгтэй М-ийн цогцсыг энэ сарын 22-ны өдөр гарган авсан.
Энэ сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Усан спорт сургалтын төв”-ийн хойд тал дахь авто замын зорчих хэсгийн хажууд дулааны шугам сүлжээний худагт нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гарган авчээ.
Энэ сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, дулааны шугам сүлжээний худагт нэр, хаяг тодорхойгүй, 35-50 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гаргажээ.
Ямар учраас өдөр болгон дулааны шугаманд хүн эрсдэж байгааг ЦЕГ-аас тодруулахад “Одоогоор хэргийг нягтлан шалгаж байгаа учраас тодорхой хариулт хэлж чадахгүй. Тухайн иргэн согтуу байхдаа унасан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Ер нь иргэд анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна” гэсэн юм.