Японы тагнуулын байгууллага Умард Солонгосын тагнуулын газартай хийсэн нууц уулзалтаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулсан гэх мэдээлэл цацагджээ.
Тагнуулын байгууллагуудын нууц уулзалт нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Умардын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийхээр санаархаж буйн бэлтгэл ажил гэж ажиглагчид харж байна. 1970-1980-аад оны хооронд Пхеньянд баригдсан Японы иргэдийг суллуулах талаар Шинзо Абэ хүсэлт тавьсан байж болох юм.
Тагнуулын байгууллагуудын нууц уулзалт 10 дугаар сарын 6-8-ны хооронд нийслэлд болжээ. Японы Тагнуулын судалгааны газрын дарга Шигеру Китамура Солонгосын Хөдөлмөрчдийн намын Нэгдсэн фронтын ахлахтай Вьетнам улсад уулзсан гэжээ.
Ойрын гурван сард ийм уулзалт болоогүй. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Шигеру Китамура Умардын Нэгдсэн Фронтын албаны дарга Ким Сон Хитэй уулзжээ.
Абэ Пхеньянд хоёр улсын харилцаа холбооны төв байгуулах сонирхолтой. Үүгээрээ дамжуулан Умард Солонгост байгаа иргэдээ буцааж авах хүсэлтэй гэжээ. Японы 17 иргэнийг хулгайлж Пхеньянд авчирсан гэж үздэг. 2002 онд хулгайлагдсан иргэдийн тав нь эх орондоо эргэж ирсэн байдаг юм.
Эх сурвалж: www.japantimes.co.jp