Өнөөдөр УИХ дахь хоёр байнгын хороо хуралдах тов гарчээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ. Тус байнгын хороогоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ч хийхээр товложээ.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд эхэлнэ. Тус байнгын хороогоор “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслйг хэлэлцэх юм байна.
Пүрэв, Баасан гарагуудад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлажээ.