Тээврийн цагдаагийн албаны шилдэг тасгаар Булган аймгийн ЗЦТ шалгарсан билээ. Тус албаны хувьд ТЦА-наас хэрэгжүүлсэн хэд хэдэн ажилд идэвх санаачилгатай ажиллан бусдыгаа манлайлсан юм.
Булган аймаг дахь ЗЦТ-ийн дарга Б.Өнөрбат “Таван суманд шөнийн цагаар 7, 11 дүгээр сард жолооч нарын даралтыг үзсэн. Ингэснээр жолооч нар аль цагт сонор сэрэмжээ алддаг талаар тогтоосон. Булган аймагт зам тээврийн осол үйлдэгддэг цэгүүдийг гаргаж, жолооч нарт мэдээлэл өгсөн.
Орон нутгийн зам эвдрэлтэй, тааруу байгааг жолооч нар мэдэж байгаа. Гэтэл хурдаа тохируулж явдаггүй. Хамгийн хайртай хүмүүстэйгээ хамт явж байж хурдаа тохируулж явмаар байна. Мөн хамгаалах бүс зүүх нь өөрийг тань хамгаална. Замын цагдаагийн бие бүрэлдэхүүн яагаад өдөр шөнөгүй ажиллаад байна вэ гэвэл таны төлөө, таны амийг өөрөөс тань хамгаалан ажилладаг юм шүү.