Зул сарын баяр болох гэж байгааг угтан Сассексын гүн ханхүү Харри болон түүний эхнэр Сассексын гүнгийн авхай Меган Мэркл нар долоон сартай хүү Арчигийн хамт мэндчилгээ дэвшүүлжээ. Харри, Меган нар ард нь сууж, бяцхан ханхүү Арчи камерын урд гарсан зургаар ил захидал хийсэн байна. Ил захидал дээр “зул сарын мэнд хүргэе, шинэ жилийн мэнд хүргэе, манай гэр бүлийн зүгээс та бүхэнд” гэсэн бичгүүдийг гаргажээ. Ил захидлыг Их Британийн хамтын нийгэмлэгийн албан ёсны Твиттер хуудсанд нийтэлсэн байна. Мөн ойр дотны, гэр бүлийн найз нөхөд, хамтрагчдадаа ил захидлаа цахим шуудангаар илгээжээ. Сассексын гүнгийн гэр бүл хатан хааны удмын гишүүдийн заавал гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлагаас түр хугацаанд амралт авч, Канад улсад цагийг өнгөрөөж байна.
Just sharing the sweetest Christmas Card from our President and Vice-President, The Duke and Duchess of Sussex. Very Merry Christmas, everyone! pic.twitter.com/McOcHALoGl
— The Queen's Commonwealth Trust (@queenscomtrust) December 23, 2019
Эх сурвалж: www.bbc.com