АТГ-ын Мөрдөн байцаах албаны байцаагчид өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг дайчлан баривчилсан. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 30 хоногийн турш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг шийдвэрээ дахин нэг сараар сунгаад байсан юм.
Гэвч Ц.Даваацэрэн нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсоноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөр дамжуулан удаа дараа гаргах болсон байна.
Харин уг хүсэлтийг нь долоо хоногийн өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн, Ц.Даваацэрэнг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарган сулласан байна.