“Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байранд өнөөдөр хүн амиа хорлож нас барлаа. Хамтрагчдынхаа дарамт доромжлолоос болж амиа хорлосон бололтой юм. НЗДТГ-аас гурван цагдаа гараад явж байсан” гэх постыг “Политэконом Политэконом” гэх хаягтай хүн фэйсбүүкт нийтэлж, олон хүмүүсийг айдас хүйтэст автуулав.
Бид уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албатай холбогдон тодруулахад “Бид хэргийн талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа. Ташаа мэдээлэл байна” гэх хариултыг өглөө. Бид НЗДТГ-т ажилладаг хүмүүстэй холбогдож танай байранд хүн амиа хорлосон уу хэмээн асуухад “Тийм зүйл болоогүй. Хэрвээ хүн нас барсан бол цагдаа сэргийлэх, эмнэлгийн машин ирж, энэ хавиар үймээн болох л байлгүй дээ. Ямар ч тийм зүйл алга байна” гэх хариултыг өгсөн юм.