СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: О.Баасанхүү: МИАТ-ийн нисгэгч хар тамхи хэрэглэснээс Берлин-УБ-ын нислэг удаа дараа хойшилсон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс МИАТ-ийн нэгэн нисгэгч хар тамхи хэрэглэсэн гэх мэдээллийг тодруулж байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан МИАТ-ийг авч байна. МИАТ замбараагаа алдсан. Дэд дарга нь хэрэгт холбогдоод, цагаадсан байсан. Тэр нь ямар учиртай юм. 

Тэр МИАТ-ийн нисгэгч ХБНГУ-ын таван одтой буудалд буугаад, эх захгүй архидаж, түйвээсэн. Өчнөөн нэхэмжлэх ирэх гэж байна. Онгоцоор нисэх болоход нь гадныхан шалгатал согтуурлын зэрэгтэй гээд онгоцыг нь хойшлуулжээ. Дараагийн удаад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гээд онгоцыг дахин хойшлуулсан байна. Онгоц хойшилно гэдэг асар өндөр зардалтай. Үүний төлөө Б.Энх-Амгалан энэ салбараас зайлах ёстой. Энэ хүн 11 сард УБ-Дарханы замыг ашиглалтад оруулахгүй бол зайлна гэсэн. Одоо зайлах ёстой. 

Монголчууд Германд нэрээ баастаад дуусаж байна. 70кг хар тамхи тээвэрлэж яваад баригдангуутаа "Би монголын тагнуулч" гээд уйлж байна. Гэтэл одоо Германд нисгэгчийн асуудал дэгдээд байна. МИАТ-д бас бүтцийн өөрчлөлт хийж байгаа сурагтай. Б.Энх-Амгалан энэ салбарыг самарч байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.