Тээврийн цагдаагийн албанаас 2019 онд албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэн хамт олноо хошуучилсан шилдэг алба болон шилдэг албан хаагчдыг шагналаа.
Энэ онд улсын хэмжээнд зам тээврийн ослын холбогдолтой 68 мянга гаруй дуудлага мэдээллийг хүлээн авсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.1 хувиар буурсан. Зам тээврийн ослын улмаас 3464 хүн гэмтсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 21.1 хувиар буурсан бол ослын улмаас 535 хүн нас барсан нь өнгөрсөн онтой харьцуулахад нийслэлийн хэмжээнд 6.7 хувиар буурсан бол орон нутагт 8.4 хувиар өссөн байна.