СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой шилдэг нийтлэлийн уралдаан зарлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлч, нийтлэлч, иргэдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна. 

ЗОРИЛГО: 1992 онд баталсан Ардчилсан, шинэ Үндсэн хууль болон 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдлыг уран сайхны нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд таниулах, сурталчлах, Үндсэн хуулиа сахин биелүүлэх, дагаж мөрдөх, дээдлэн хүндэтгэх үзэл санааг нийт нийгэм, иргэдэд түгээн дэлгэрүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

ҮНДСЭН ШАЛГУУР:

  1. Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаа, ач холбогдлыг зүйл, заалтад тулгуурлан зөв тайлбарлаж, Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан амьдралын баталгааг хангахад хэрхэн нөлөөлөхийг бодит жишээгээр батлан илэрхийлсэн байх;
  2. Үндсэн хуулиа дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, дээдлэх чиглэлээр иргэд, байгууллагаас зохион байгуулж болох үйл ажиллагааны талаар асуудал хөндөж, шинэлэг сэдэл, шийдэл дэвшүүлсэн байх;
  3. Нийтлэл, нэвтрүүлэг нь хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцэж, хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцэд нийцсэн, нэр томьёог зөв хэрэглэсэн байх

ТАВИХ ШААРДЛАГА:

  1. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь агуулга, хэл найруулгын болон зөв бичих, өгүүлэхүйн алдаагүй байх;
  2. Телевизийн бүтээл 15-20 минутад багтсан, өнгө дүрс, график дизайны шинэлэг технологийг ашигласан байх;
  3. Сонин, сайтын бүтээл нь Arial-12 үсгийн фонтоор бичсэн, А4 форматын 5 нүүрээс ихгүй байх;
  4. Бүтээл нь телевиз, сонин, сайтад нийтлэгдсэн байх бөгөөд телевизийн бүтээлийг DVD, VCD-д хувилж, сонин сайтын бүтээлийн эх хувийг, нийтлэгдсэн хувилбартай хамт авчирч өгөх
  5. Уралдаанд оролцогчид овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээлэл хавсарсгасан байх;

ХУГАЦАА:

  1. Уралдаан 2019.12.20-ноос 2020.01.10 хүртэл үргэлжилнэ.
  2. Бүтээлийг хүлээн авах сүүлийн хугацаа 2020.01.10-ны 17.30 цаг

ШАЛГАРУУЛАЛТ:

  1. Тусгай комисс бүтээлийг шалгаруулж, дүнг 2020.01.12-нд гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр буюу 2020.01.13-нд шагналыг гардуулна. 

ШАГНАЛЫН САН:

Телевизийн бүтээл    Сонин, сайтын бүтээл

I байр 1 3.000.000 төг   I байр 1 2.000.000 төг

II байр 1 2.000.000 төг   II байр 1 1.000.000 төг

III байр 1 1.000.000 төг   III байр 1 500.000 төг

Тусгай байр 1 500.000 төг Тусгай байр 1 250.000 төг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Утас: 265841, 264427, 99051306, 91990295

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.