СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Ганбаатар, Ц.Сандуй нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 дугаар сарын 31-ны өдөр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Харин Яллагдагч нар шүүх хуралд цахимаар оролцох юм байна. 

Тэднийг анхан шатны шүүхээс “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт буруутган 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар ял оноосон юм. 

Сурталчилгаа
  • 2019-12-24 10:14

    Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал эхэлжээ

    Ялтан А.Ганбаатар, Ц.Сандуй нар шүүх хуралд онлайнаар оролцож байгаа бөгөөд өөрсдийгөө өмгөөлүүлэхээр зургаан өмгөөлөгчийг хөлслөн оролцож байгаа юм байна.

    Нийслэлийн прокурорын газраас дээрх ялтнуудыг “Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан” хэмээн буруутган яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч уг хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянах явцдаа “төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулаагүй байна. Харин сонгуулийг будлиантуулах гэмт хэрэг үйлдсэн байна” хэмээн буруутгаж, тус бүр хоёр жилийн хорих ял оноогоод байгаа билээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.