Нийслэлд архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан архивын лавлагаа, үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь авч шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Архивын газраас нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр хийв.
Тус өдөрлөгийн үеэр иргэдэд ажилласан жил тогтоох, орон сууцны эрхийн бичгийн лавлагаа зэрэг нийт 21 нэр төрлийн лавлагааг үнэ төлбөргүй үзүүлжээ.
Архивын баримтыг цахим тоон хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Дроган, Дүнжингарав, Оргил салбар, Багахангай, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн цэгээс болон www.lavlagaa.ub.gov.mn-ээр дамжуулан захиалгаа өгч хариуг дурын салбараас авч болохоор болжээ.