Тус ЭСЯ нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал амрахтай холбогдуулан доорхи хуваарийн дагуу ажиллахыг мэдэгдэж байна.
Энэ оны визийн мэдүүлгийг 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авах ба 12 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрүүдэд зөвхөн визний хариуг буцаан олгоно.
Иймд та бүхэн оны эцэс болон ирэх оны эхээр Япон Улсад зорчихоор төлөвлөж буй бол явах өдрөө сайтар тооцон визээ мэдүүлнэ үү.
Жич: 12 дугаар сарын 23, 24-ны өдрүүд мөн 2020 оны 1 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд ачаалал ихтэй байх тул визээ аль болох эрт мэдүүлэхийг хүсье.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны
Консул, Харуул хамгаалалтын хэлтэс