Ашигт малтмал, газрын тосны газрын тайланд дурдсанаар 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэлх байдлаар шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл дөрвийг олгосон бол шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Түүнчлэн ашигт малтмалын 21 лиценз цуцалжээ.
Улсын хэмжээнд 9.4 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1666, хайгуулын 1139 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлсэн юм.
Харин Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр ирэх онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яам тооцоолжээ.