Хүүгийнхээ үсийг муу зассан үсчинг буудсан этгээдийг хайж байнаТехас мужийн цагдаагийн байгууллагын ажилтнууд 13 настай хүүгийн үсийг засч байсан үсчин рүү буудсан сэжигтнийг эрэн сурвалжилж байна. Өнгөрсөн бямба гарагт Хьюстоны ойролцоо байдаг Кэти хотын Франз гудамжинд үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт буун дуу гарчээ.
Ойролцоогоор 17 цагийн үед хүүгийнхээ үсийг засуулж байсан үйлчлүүлэгч үсчин рүү буудсан хэмээн гэрчүүд ярьсан байна. Мөн үйлчлүүлэгч хүүгийнхээ үсийг маш муу зассан хэмээн гомдол мэдүүлж, маргаж эхэлсэн ба үсчин гаргасан алдааныхаа хариуд үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг хүсчээ. Удалгүй сэжигтэн гэр рүүгээ харьж, эргэж ирэхдээ буу авчирсан байна.
Үсчин хүнд шархадсан ч амь насанд нь халгүй өнгөрсөн хэмээн албаны хүмүүс мэдэгджээ. Шерифийн алба сэжигтнийг өнгөт арьстай эрэгтэй байсан ба дөрвөн хаалгатай саарал суудлын тэрэгтэй хэргийн газраас зугтсан хэмээн анхааруулсан байна. Сэжигтнийг эрэн сурвалжилсаар байна гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com