СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ж.Батзандан: 8000 орчим хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд даваа гарагт хуралддаг. Гэвч өнөөдөр МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдсангүй. Харн ШИНЭ намын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-8000 орчим хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийжээ. Гадны ямар ч улс оронд бүртгэлгүй эмээр туршилт хийсэн байна. Энэ асуудлаар эцэг, эхчүүдийг хүлээн авч, сонсгол хийлээ. Уг асуудал дээр ХЭҮК дүгнэлт гаргасан байна. Эмийн туршилт бол хүний эрх зөрчсөн үйлдэл. Цагдаагийн байгууллагаас ч шалгагдаж байсан асуудал.

Тиймээс бид УИХ, Эрүүл мэндийн яаман дээр асуулга тавих болно. Олон нийтийн сонсгол зохион байгуулна.
Түүнчлэн ШИНЭ нам зөвлөлийн хурлаараа Завхан аймгийн Дөрвөлжин суманд Баян айраг компани гурван удаа цианит алдаж, мал амьтныг хордуулсан асуудлыг хөндөж ярилцсан. Бид уг асуудлыг цаашид судалж тууштай яах болно.
Эмийн туршилтыг 2016 оноос эхлэн хийсэн. Албан бус мэдээгээр 10 мянга орчим хүүхэд ч туршилтанд орсон байх магадлалтай байна гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.