СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цайны цагийн зочин: Н.Сэргэлэн: Дэлхийн бүх улсын нэг өдрийг 21 метрт багтаан зурлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

livetv.mn сайтын "Цайны цагийн зочин" нэвтрүүлгээр зураач Н.Сэргэлэн уригдлаа. Тэрбээр өнөөдөр буюу 12 сарын 23-нд МУЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд бие даасан үзэсгэлэнгээ дэлгээд байгаа юм.

Түүний гурван шавийн хамт 12 жилийн турш зурж дуусгасан "Дэлхийн нэг өдөр" зураг нь одоогоор монгол зургийн хамгийн том бүтээлээр тодроод байна. Уг бүтээл нь 21 м урт, 2.5 м өргөнтэй нийт 52.5 м2 талбайн хэмжээтэйгээр цардмал цагаан даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуашь болон усан будгаар зурж гүйцэтгэгдсэн Монгол зургийн анхны том хэмжээтэй бүтээл юм. 

Зураач Н.Сэргэлэнгийн хувьд Монгол зургийн аргаар тив дэлхийг нэгэн хавтгайд багтаасан томоохон хэмжээний "Дэлхийн нэг өдөр" бүтээл туурвихыг зорин, 1998 оноос судалгааны ажлаа эхлүүлж, 9 жилийн хугацаанд суурь судалгааны ажлыг нэгтгэл, эх зургийн эскизийг боловсруулсан байна. 

Эрхэм найз С.Эрхэмбаяр уг бүтээлийг туурвихыг дэмжсэнээр 

"Дэлхийн нэг өдөр" бүтээл нь эдүгээ манай цэнхэр гараг дээр оршин байгаа улс орнуудыг тив тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон байгалийн өвөрмөц тогтоц, тухайн улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, дэлхийд гайхагдсан бүтээн байгуулалтыг нь нэгэн хавтгайд багтааж, томоохон орон зайг хураангуйлан, таван мянга гаруй дүр дүрслэлийг шигтгэн зурснаараа онцлогтой юм. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.