СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-12-23

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш өглөө Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь “2016 оны УИХ-ын сонгуулийг будлиантуулахыг завдсан буруутай хэмээн үзэж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих эдлүүлэх шийдвэрийг 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 902 дугаартай шийтгэх тогтоолоор гаргасан юм.

Уг шүүх хурлын дараа А.Ганбаатарын өмгөөлөгчөөр ажилласан Б.Мэргэн:

-Монголд 2500 өмгөөлөгч, 6000 гаруй хуульч байгаа. Тэд 100 хувь надтай санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Шүүх байгууллага чинь юу болчихсон юм бэ? Гэмт хэргийг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолдог юм шүү дээ. Гэтэл энэ хэрэг 2014 оны есдүгээр сард үйлдэгдсэн. Үйлдэгдсэн ч юу байхав дээ, төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэж эд нар яриад л байгаа юм.

Шүүх хэлэлцэх явцдаа төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулаагүй юм байна. Гэхдээ өөр гэмт хэрэг үйлдсэн байна. Сонгуулийг будлиантуулах гэж оролдсон юм байна гэж зүйлчиллээ.

Угаасаа энэ хэргийг 2002 оны эрүүгийн хуулийн 82.1-ээр зүйлчлэх ямар ч боломж байхгүй. Хэрвээ тэгж шийдвэрлэсэн бол шүүх өөрөө жинхэнэ онигоо болох байсан. Ийм ч учраас бид хэргийг цагаадах байх гэж бодож байтал өдөржин хэргийг хэлэлцээд шийдвэрээ сонсгохдоо Эрүүгийн хуулийн 14.9 гэх шал өөр зүйл заалт гаргаад ирсэн. Хэрвээ анхнаасаа 14.9 гэдэг зүйл заалт оруулж ирсэн бол бид өөр тактикаар оролцох байсан.

Өөр нэг зүйл нь энэ хэргийн хөөн хэлэлцэх дуусчихсан байхад шүүгч орж ирмэгцээ “Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Энэ хэргийн талаарх мэдээллийг иргэд 2016 онд анх мэдсэн. Тэр цагаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж хэлээд ял оноочихлоо. Шүүгчийн энэ үйлдэл Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, шүүхийн тогтолцоо, ардчилал руу нулимсан үйлдэл шүү дээ” хэмээн шүүх засаглалыг шүүмжилж байв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.