Нар буцах өдөр буюу жилийн хамгийн богино өдөр, урт шөнө ням гарагт тохиосон билээ. Энэ өдрийг тэмдэглэж Их Британийн дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй түүхэн дурсгалт газар Стоунхенжид 5,000 гаруй хүн цугласан байна.
Жил бүрийн нар буцах өдөрт Стоунхенжид олон мянган хүн цуглаж тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Хүмүүс энэ өдөр нар мандахыг чулуун цамхгийн өвөрмөц тойрогт орж харвал эрч хүч, энерги хуримтлуулдаг гэж үздэг байна. Мөн нутгийн онгон шүтээн тахидаг мөргөлчид зан үйл хийдэг ажээ.
12 дугаар сарын 22-ны өдөр тийм ч нарлаг өдөр биш байсан ч яг нар мандах үед тэнгэр цэлмэг сайхан байж таарсан хэмээн арга хэмжээг зохион байгуулсан Английн өв соёлын сангаас мэдэгдсэн байна.
Харин жил бүрийн зургадугаар сарын 22-ны өдөр буюу дэлхийн хамгийн урт өдөр, богино шөнө тохиодог өдөр зуны аялал жуулчлалын үе байдаг тул дэлхийн өнцөг булан бүрээс Стоунхенжид нар мандахыг харахаар хүмүүс ирдэг ажээ.
Эх сурвалж: www.cnn.com