СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Парисын Дарь эхийн сүм 200 жилд анх удаа зул сар тэмдэглэхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийд алдартай Парисын Дарь эхийн сүм 200 гаруй жилийн түүхэнд анх удаа зул сарын баярын арга хэмжээ явуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Нотр Дамын сүм энэ жилийн дөрөвдүгээр сард харамсалтайгаар шатаж, уй гашуу тохиосон билээ.

. Дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй байдаг сүмд гал гарснаас дээвэр, зоорийн хэсэг шатаж сүйдсэн.

Зул сарын өмнөх өдөр бүх нийтийн залбирал, арга хэмжээ сүмд болдог байсан бол энэ жил зэргэлдээх гэгээн Гермайн Л’Оксерройсын сүмд болох ажээ. Сүмийг дахин сэргээн засварлах ажилд тэрбум ам.доллар шаардлагатай гэж үзсэн ба хэдий нь 700 сая ам.доллар цугларсан байна.

 

 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон сүмийг таван жилийн дотор дахин барина гэдгээ амлаад байгаа юм. Ерөнхий сайд Эдуард Филипп .

Францын прокурорууд өнгөрсөн зургадугаар сард гал түймрийн шалтгааныг татаж байсан тамхиа асаалттай хаяснаас, аль эсвэл цахилгааны массаас үүдэлтэй гэж таамагласан юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.