СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зул сарыг угтаж зөвхөн хүүхдүүдэд үйлчлэхээ Францын төмөр замын газар мэдэгдэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж томоохон үйлдвэрчний эвлэлүүд улс орон даяар ажил хаялт зарлаад байгаа юм. Францын төрийн эзэмшлийн төмөр замын компани энэ сарын 29-нийг хүртэл ажил хаяхаа мэдэгдсэн билээ.

Гэвч ойрын өдрүүдэд зул сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан зорчигчдын тоо ихсэх тул төмөр замын газраас зөвхөн хүүхдүүдэд үйлчлэхээ мэдэгджээ. Тодруулбал . Эдгээр хүүхдүүдийг харгалзах насанд хүрэгчдэд тасалбар худалдахгүй тул зөвлөгч буюу хянагчийн хамт тээвэрлэхээр болсон байна.

 

 

Компанийн гаргасан шийдвэрт баярлаж, зул сарын баяраар хүүхдүүдтэйгээ уулзах болсондоо талархсан эцэг эхчүүд байгаа ч компанийг улс төрийн эрх ашгийн төлөө, тасалбараа үнэд оруулахын тулд баярын өдрүүдэд ажил хаяж байна гэж шүүмжлэх хүмүүс байгаа юм. Мөн бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд ихээхэн сэтгэл зовж буйгаа илэрхийлжээ.

 

 

Төмөр замаас гадна авто тээвэр, агаарын нислэгүүд цуцлагдсан тул гэр бүлтэйгээ уулзаж чадахааргүй болсон иргэд бухимдалтай байгаа юм. Тэдний хувьд онгоцны тасалбар хэтэрхий үнэтэй, автобусаар явах боломжгүй болжээ. Энэ хооронд Францын Ерөнхийлөгч .  

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.