СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-22

Буянт-Ухаа-1, 2 хорооллын халаалт, дулааныг ОСНААУГ-т шилжүүлэхээр болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
5 жилийн өмнө

Хөгжлийн банкны хөрөнгөөр баригдсан Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 1, 2” хорооллын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эд хөрөнгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 25 дугаар тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авч, 2017 онд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын балансад хөрөнгийг шилжүүлж байжээ.

Гэвч “Опенхаус өнө” ХХК, “Жи Эй Би Өү Ти” ХХК нь дээрх ус, дулаан дамжуулах төв, шугамын ашиглалт, засвар үйлчилгээг 2017 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хариуцах гэрээг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай  байгуулж, улмаар өнөөдрийг хүртэл ажиллажээ.  

Гэвч “Опенхаус өнө” ХХК нь 2015 оноос эхлэн оршин суугчдын халуун усны төлбөр тооцоог зохиомлоор өндөр гаргаж өөртөө ашиг олохын тулд халуун усыг маш бага температуртайгаар оршин суугчдад нийлүүлж, дөрвөн жилийн турш хохироосон байна. Уг асуудлыг эсэргүүцэж Буянт-Ухаа-1 хорооллын олон зуун иргэд холбогдох дээд байгууллагад удаа дараа өргөдөл гомдол гаргасны эцэст “Опен хаус ӨНӨ” ХХК-ийн гэрээг цуцлаж, Нийслэлийн удирдлагаас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т дээрх байрнуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцуулах шийдвэр гаргахаар болсон байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.