СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-22

Өнөөдрөөс “Ес” эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
5 жилийн өмнө

Эхний гурван есийг “балчир” хэмээн нэрийдэх бөгөөд энэ үед гунан үхрийн эвэр хуга хөлдтөл хүйтэрнэ хэмээн хэлдэг. Харин дараагийн гурван есийг идэр гурван ес гэх бөгөөд өвлийн хамгийн улирлын хамгийн хүйтэн, хахир үе нь энэ үед болдог хэмээн үздэг байна. Сүүлийн гурван есийг өвгөн гурван ес гэх бөгөөд энэ үед хүйтний эрч суларч, урин дулаан цаг үе ирнэ хэмээн үзсээр иржээ.

Ес хэлэлцэх үг

Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө

Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө

Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй

Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна

Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно

Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно

Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.