СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сурагч охид багш нартаа хүчирхийлүүлдэг байжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Фанта бол 16 настай дунд сургуулийн сурагч. Түүнийг 30 настай багш нь хүчирхийлж эхэлснээс жилийн дараа бие давхар болжээ. Болсон явдлын тухай аавдаа хэлсэн ч багш нь хэргээ хүлээхээс эрс татгалзсан байна.

16 настай бие давхар сурагч охинд тохиолдсон явдал Сенегалын дунд сургуулиудад удаа дараа гарсан хэргүүдийн нэг. Фанта жирэмсэн болсон тул үргэлжлүүлэн суралцаж чадахааргүй болжээ.

. Багш нар ядуу айлын сурагчдыг анги дэвшүүлэх, хоол хүнс авч өгөх, гар утас шинэ хувцас худалдаж авч өгөх зэргээр хуурч дарамтлан бэлгийн харьцаанд хүчээр оруулдаг гэжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн 16 настай сурагч хүний эрхийн байгууллагад хандан ярихдаа “багш нь түүнийг гэртээ аваачиж, хэрэв татгалзвал анги улираана гэж сүрдүүлэн хүчирхийлсэн” гэжээ.

. Энэ талаар тодруулга авахаар CNN агентлаг Сенегалын Боловсролын яаманд удаа дараа хандаж, хүсэлт явуулсан ч хариу өгөхөөс татгалзсаар байна.

Тус улсын Засгийн газар 2013 оноос хойш хүүхдүүдийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж, сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон сургуулийн ажилтанд 10 хүртэл жилийн хорих ял оноох хууль баталсан. Тухайн жилд Сенегал улсад хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 10 гаруй хувь нь багш нартаа хүчирхийлүүлж бие давхар болсон судалгаа гарч байжээ.

Тиймээс .

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.