СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-20

Улаанбаатар хот өмхий үнэрээсээ саллаа гэж БХБЯ зарлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Өвөлдөө утаа, зундаа өмхий үнэртдэг байсан энэ хоёр “толгойны өвчин” арилж эхэллээ хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас албан ёсоор зарлалаа. 

Олон жилийн туршид хуримтлагдсан хур лаг, өдөр тутамд гарч буй шингэн лаг, байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь лагаас өмхий үнэр ялгарч, үнэр тархдаг байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Барилга, хот байгуулалтын яамнаас үнэрийг арилгах төсөл хэрэгжүүлсний үр дүнд лагаас ялгарах үнэр ийнхүү бүрэн дарагдлаа гэв. Тус төсөл ёсоор лагийг боловсруулж, бордоо болгосон нь амжилттай болжээ.  

Төслийн хүрээнд хуримтлагдсан 250,000 м3 хур лаг болон байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь 600,000 м3 лагийг Япон улсын технологи болон Монгол эрдэмтдийн туршлагаар үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулж. Лагийг боловсруулан гаргаж авсан бордоо, хар шороон хөрсийг цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгцээнд ашиглах аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.