СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цуврал алуурчныг духан дээрх сорвиор нь олжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Галт тэргэнд зорчиж байсан хос Тайланд улс даяар онц аюултай гэж үзэн эрэн сурвалжилж байсан гэмт этгээдийг духан дээрх сорвиор нь таньж, цагдаа дуудсанаар түүнийг баривчлуулжээ.

Аюулгүй байдлыг нь хамгаалах үүднээс хосын нэрийг нууцалсан байна. 55 настай Сомкид Пумпуанг нь хүн амины цуврал гэмт хэрэг үйлдсэн хэргээр 2005 онд бүх насаараа хоригдох ял авч, 2012 онд давж заалдах шатны шүүхэд хандан, улмаар энэ жилийн тавдугаар сард сахилга баттай ялаа эдэлсэн тул өршөөлөөр суллагдаад байжээ. Гэвч .

Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө 08 цаг 37 минутын үед залуу хос галт тэргэнд суухдаа духан дээрээ өвөрмөц сорвитой үл таних эрэгтэйн өөдөөс харан суужээ. Удалгүй тэд суудлаасаа босч найз бүсгүй нь өөдөөс харж суусан эрэгтэйн зүүн хөмсгөн дээрх сорви таагүй сэтгэгдэл төрүүлж байгааг хэлэхэд найз залуу нь эргэн суудалдаа суунгаа зургийг нь авч цагдаагийн газар луу илгээсэн байна. 10 цаг 45 минутад галт тэрэг Пак Чон буудалд зогсоход цагдаа нар галт тэрэг рүү нэвтрэн гэмт этгээдийг баривчилжээ.

 

 

Сомкид нь хохирогчдоороо эмэгтэйчүүд, тэр дундаа шөнийн цэнгээний газар дуулдаг, зочид буудлуудад массаж хийдэг эмэгтэйчүүдийг сонгодог байжээ. Сүүлчийн хохирогч нь 51 настай Рацами Муличан гэдэг эмэгтэй байсан юм. Гэмт этгээд өөрийгөө хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй гэж худал хэлэн танилцаж 12 дугаар сарын 2-ны өдөр гэрт нь очсон байна. Энэ явдлаас хойш хоёр долоо хоногийн дараа эмэгтэй гэрээсээ амиа алдсан байдалтай олдсоноор Сомкидыг дахин эрэн суравжилж эхэлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.