СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ц.Содномцэрэн: Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгож нэмсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

-УИХ-ын чуулганаар эцэслэн баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд ямар ямар өөрчлөлтүүд орсон талаар Сонгуулийн Ерөнхий Хороон дарга Ц.Содномцэрэнгээс тодрууллаа.-

-Сонгуулийн санал авах, товлон зарлах хугацааг 2-р сарын нэгнээс өмнө тодорхой болгоно 

-Нэр дэвшигчид үнэмлэхээ авчихаад сурталчилгаагаа эхэлтэл дөрөв хоног хүлээдэг байсан бол өөрчилж үнэмлэхээ авсан өдрөөс сурталчилгаагаа эхлүүлэхээр хуульчилсан.

-Хандивын хэмжээнд өөрчлөлт орсон.

-Цахим орчинд сурталчилгаа явуулж болно. Явуулахдаа нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш 3 хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.

Бусдыг гүтгэх, доромжлох гэх мэт хууль бус сурталчилгаа хийхгүй байх зохицуулалт хийсэн.

-

-Сонгуулийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь илүү тодорхой болсон. Цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг 10 гаруй байгууллага хяналт тавьж ажиллана.

-Автоматжуулсан системээр санал тооллого явуулна.

-

-Тойрогт мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Илүү, дутуу тэмдэглээн саналыг хүчингүйд тооцно.

-Шилжилт хөдөлгөөнийг сонгууль болох оны 2-р сарын нэгнээр хязгаарласан.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй төрийн албан хаагч 1-р сарын нэгнээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.