СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистан: ХДХВ-тэй 700 гаруй хүүхэд бохир тариур, цусаар дамжин халдварлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Пакистан улсад 700 гаруй хүүхэд нэг дор ДОХ-ын халдвар тээгч ХДХВ-ээр халдварласан тухай олон улсын хэвлэлүүдээр өнгөрсөн хавар дамжуулж байсан билээ. Уг хэргийг холбогдох албаны хүмүүс мөрдөн шалгаж бохир тариур, халдвартай цусаар дамжиж өвчилсөн болохыг тогтоогоод байна.

Тодруулбал бага насны хүүхдүүд гэдэсний суулгалт зэрэг эмнэлгийн үйлчилгээ авах үедээ халдвартай цус болон тариур ашигласан эмч мэргэжилтнүүдийн тоомжиргүй үйлдлээс болж ХДХВ-ээр халдварласныг тогтоожээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс 2020 оны эцэс гэхэд дэлхий даяар нэг удаагийн тариур хэрэглэдэг болохыг эрх баригчдаас шаардаж байгаа юм. Мөн мэргэжилтнүүд боломжтой тохиолдолд зүү тариураас урьтаж амаар ууж хэрэглэх эм бэлдмэлийг хэрэглэж байхыг зөвлөж байна. Нэн ялангуяа Пакистан улсад цусны нөөц бүрдүүлэх, нэг удаагийн тариур ашиглах стандартыг эрүүл мэндийн байгууллагуудад баримтлахад хатуу хяналт шаардлагатай гэж үзжээ.

Халдвар авсан олон зуун хүүхдийн ихэнх нь суулгалт, амьсгалын замын халдварт өвчин зэрэг эм ууж анагаах боломжтой өвчний үеэр халдвартай тариурыг дахин ашигласнаас ХДХВ туссан гэж оношилсон байна. Lancet эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлснээр Ратодеро тосгоны хүүхдүүд ХДХВ-ээр халдварласны дараа уг тосгоны 30,000 гаруй хүнд ДОХ-ын сорил тавьжээ. Ингэхэд . Мөн 763 хүүхэд 16-аас доош насны, тэр дундаа 600 гаруй нь таваас доош насны хүүхдүүд байна. Охидоос илүү хөвгүүд халдвар тээснийг мэдэгджээ.

Тиймээс 300 орчим эрүүл мэндийн байгууллагад ашигладаг гурван том цусны нөөцийг хааж, хүчингүй болгохыг шаардсан байна. Доноруудаас цус авахдаа бүртгэлгүй, хяналт зохицуулалтгүйгээр цусны нөөц бүрдүүлснийг илрүүлжээ.

Пакистаны Ага Хан их сургуулийн эмч Фатима Мир судалгаа, хяналт шалгалтыг удирдсан юм. Түүний хэлснээр ойрын 20 жилийн хугацаанд Пакистан улсад ХДХВ-ын халдвар тархалт нэмэгдсэн ч бага насны хүүхдүүд ийм олноороо халдварлаж байсан тохиолдол гарч байгаагүй ажээ. . Мөн олон тооны хүүхдээс гепатит В, С вирусууд илэрчээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.